Бөмбөрцөгийн гайхам сайхныг толилууллаа

Оросын хиймэл дагуул “Электро-Л”-ийн сансар огторгуйгаас авсан дэлхийн дүрс бичлэг гадаадын эрдэмтэн, мэргэжилтнүүдийг гайхшируулжээ.

Оросын хиймэл дагуул “Электро-Л”-ийн сансар огторгуйгаас авсан дэлхийн дүрс бичлэг гадаадын эрдэмтэн, мэргэжилтнүүдийг гайхшируулжээ. Дэлхийн нэр хүндтэй хэвлэлүүд энэ бичлэгийг өндөр хэмжээнд хийгдсэн зураг авалт бөгөөд манай гариг ертөнцийг өмнө нь хэн ч ийм гоё байдлаар дүрсэлж байгаагүй гэв.
Ил болгож интернэтэд тавьсан энэ дүрс бичлэгийг үзсэн хэн боловч шөнө хэрхэн өдрөөр солигдож байгааг харах боломжтой юм. Бичлэгийг үзсэн хүн уулга алдах гэнэ. ОХУ-ын эрдэмтдийн хөөргөсөн энэ хиймэл дагуул 121 сая мегапикселийн таталттай дурангаар энэхүү бичлэгийг хийсэн нь дэлхийн үзэсгэлэнт байдал дэндүү сайхнаар гарчээ. 
Оросын хиймэл дагуул цаг уурын байдал, байгалийн үзэгдлүүдийг бүртгэж авах үүрэгтэй боловч хагас цаг тутамд дэлхийн дүрс бичлэгийг автоматаар хийдэг байна. Хэрэв удирдлагын төвөөс тушаал өгөгдвөл 10 минут тутамд ч бичлэг хийх боломжтой гэнэ. 

Р.ОЮУНГОО 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)