Дэлхийд ойртож буй жижиг биет илрүүлжээ
- 2012-05-31
- Дэлхий
- 0
Америкийн “Маунт-Леммон” одон орон судлалын төвийн эрдэмтэд нэгэн шинэ сансрын биет олж нээсэн тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. 

Америкийн “Маунт-Леммон” одон орон судлалын төвийн эрдэмтэд нэгэн шинэ сансрын биет олж нээсэн тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна.
Тэрхүү жижиг биет энэ сарын 31-нд манай гаригаас 56 мянган километрийн зайд нисч өнгөрөх гэнэ. “2012-КР24” гэсэн нэр хүртээд байгаа энэ сансрын жижиг биетийг тавдугаар сарын 23-ны өдөр олж илрүүлжээ. Одон орон судлаачид түүнийг удтал ажигласны эцэст нислэгийн даяллыг нь тогтоож дөнгөсөн байна.
Тооцоолж гаргаснаар энэ биет Аполлоны гэр бүлээс гаралтай биет болох нь тогтоогджээ. Мөн нислэгийн даялал манай гариг болон Ангараг гаригийн даяллыг нэвт өнгөрдөг гэнэ. Судлаачдын олж мэдсэнээр энэ жижиг биет 31- ний 16.18 цагт манай дэлхийгээс 56 мянган километрийн зайтай нисч өнгөрнө.
Эрдэмтэд 11-36 метрийн голчтой энэ сансрын жижиг биетийг ирэх аравдугаар сарын 8-ны өдөр манай дэлхийд дахиж ойртоно гэдгийг тооцоолон гаргажээ.
Р.ОЮУНГОО
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
muhaha (202.179.20.210)
aidas oirtsoor l