“Audi” шинэ бүтээлээ танилцуулав
- 2012-05-31
- Дэлхий
- 0
“Audi” компани “Вёртер-Зе” нуурын нэр бүхий цахилгаанаар ажилладаг унадаг дугуйн шинэхэн загварыг танилцууллаа. 

“Audi” компани “Вёртер-Зе” нуурын нэр бүхий цахилгаанаар ажилладаг унадаг дугуйн шинэхэн загварыг танилцууллаа. Энэ дугуйнд германы автомашин үйлдвэрлэлийн хамгийн шилдэг тэргүүний технологийн шинэчлэлийг шингээсэн аж. Цахилгаан унадаг дугуй нь ердөө 11 килограмм жинтэй бөгөөд их бие нь хөнгөн цагаан юм байна.
Мөн зорчигч тусгай дэлгэцийн тусламжтайгаар таван арааны аль нэгийг сонгон явж болно. Цахилгаан унадаг дугуй дээд тал нь 80 километр хурдтай агаад 50-70 километрийн зайг туулах боломжтой гэнэ.
Р.ОЮУНГОО
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)