”Хамгийн үнэтэй очир алмаз ”
- 2012-05-31
- Дэлхий
- 0
Хонкогт “Кристис”-ийн дуудлага худалдаагаар “Ангарагийн ягаан” нэртэй нэн ховор очир алмазыг 17.4 сая ам.доллараар худалдлаа. 

Хонкогт “Кристис”-ийн дуудлага худалдаагаар “Ангарагийн ягаан” нэртэй нэн ховор очир алмазыг 17.4 сая ам.доллараар худалдлаа. Уг чулуугаар чимэглэсэн алтан бэлзэг энэ сард болсон “Хонконгийн гайхамшигт эрдэнэс” худалдааны шилдэг бараа болсон юм.
Энэ барааг 8-12 сая ам.доллараар борлуулахаар төлөвлөж байсан ч 10 минут үргэлжилсэн худалдаагаар нэрээ нууцлахыг хүссэн худалдан авагч дээрх үнээр ховор эрдэнийн эзэн боллоо. 12.04 каратын нэн ховор очир алмазын нэрийг 1976 онд эхэлсэн “НАСА”- гийн “Викинг” сансрын төхөөрөмж илгээх Ангарагийн төслийн дурсгалд зориулан өгчээ. Эрдэнийг талстжуулах ажлыг үнэт эрдэнийн “Харри Винстон” компани гүйцэтгэсэн байна.
Энэ нь дуудлага худалдаагаар борлуулсан хамгийн том дугуй хэлбэрийн ягаан очир болж байгаа аж. Нийтдээ “Кристис”-ийн дуудлага худалдаагаар 80 гаруй сая ам.доллар олоод байна.
Р.ОЮУНГОО
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)