Засаг даргын нэрэмжит "нөхөрлөл-2022" спортын анхдугаар бага наадмын нээлт боллоо

Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын үе үеийн төгсөгчдийн дунд зохион байгуулагдаж буй аймгийн засаг даргын нэрэмжит “НӨХӨРЛӨЛ - 2022” спортын 3 төрөлт анхдугаар бага наадмын нээлт 2022 оны 11 сарын 12-ны өдөр Улаанбатар хотын “Уран ган” спорт цогцолборт зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Батзам, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, УИХ-ын гишүүн С.Батболд, УИХ-ын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан Спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Засаг даргын орлогч дарга Б. Анхбаяр, Монголын Волейболын холбооны ерөнхийлөгч Ц.Чингарьд, Биеийн тамир спортын газрын дарга Б.Буянтогтох, Сүмбэр сумын засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Шивээговь сумын засаг дарга П.Ганчимэг, Баянтал сумын засаг дарга Г.Анхбаяр, Шивээговь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Дэлгэрзаяа болон 1988-оноос 2021 оны нийт 31 төгсөлтийн 1300 гаруй тамирчид оролцлоо.

Наадмын ерөнхий шүүгч, Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч багш Б.Баярмаа аймгийн Засаг дарга Г.Батзамд рапорт өгч, Засаг дарга баг тамирчдадаа амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүлллээ.

Нийт тамирчдыг төлөөлж Монголын волейболын үндэсний дээд лигийн 2 удаагийн аварга Спортын мастер А.Очгэрэл тамирчны тангараг, шүүгчдийг төлөөлж Монголын волейболын холбооны улсын шүүгч Ц.Батбаатар шүүгчийн тангарагийг тус тус өргөлөө.

Аймаг, орон нутгаа хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан тамирчдадаа шагнаж урамшууллаа. Үүнд:

- 1996 оны төгсөгч Д. Азжаргал Монголын үндэсний олимпын хорооны “Алтан-Очир”

- 2002 оны төгсөгч Б.Баттуул “Олимпын –“Алдар одон”

- 1997 оны төгсөгч У.Мөнхбаатар “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан”- цол тэмдэг

- 1990 оны төгсөгч Ж.Эрдэнэбаатар “Говьсүмбэрийн төлөө медаль”

- 1998 оны төгсөгч Г.Мягмарсүрэн “Говьсүмбэрийн төлөө медаль”

- 2001 оны төгсөгч Г.Ундрах “Говьсүмбэрийн төлөө медаль”

- 1992 оны төгсөгч Х.Энхтуяа аймгийн “Засаг даргын жуух бичиг”

- 1993 оны төгсөгч С.Дугарбаяр аймгийн “Засаг даргын жуух бичиг”

- 2009 оны төгсөгч О.Төгөлдөр аймгийн “Засаг даргын жуух бичиг”

- 2006 оны төгсөгч С.Анхбаяр аймгийн “Засаг даргын жуух бичиг”

- 2004 оны төгсөгч О.Өлзий-Орших аймгийн “Засаг даргын жуух бичиг”

- 2002 оны төгсөгч Г.Анхбаатар Засгийн газрын тохируулагч агентлаг ”Биеийн тамир спортын улсын хорооны жуух бичиг”

- 2000 оны төгсөгч Б.Батболд Засгийн газрын тохируулагч агентлаг ”Биеийн тамир спортын улсын хорооны жуух бичиг”

Спортын цол зэргийн болзол хангасан тамирчдад үнэмлэх тэмдэгийг гардууллаа.

- 1995 оны төгсөгч Г.Батхүрэл Сагсан бөмбөгийн спортын дэд мастер цол тэмдэг

- 1998 оны төгсөгч З. Болдбаатар Сагсан бөмбөгийн спортын дэд мастер цол тэмдэг

- 2006 оны төгсөгч Э.Энхтөр Сагсан бөмбөгийн спортын дэд мастер цол тэмдэг

- 2006 оны төгсөгч А.Түвшинжаргал Сагсан бөмбөгийн спортын дэд мастер цол тэмдэг

- 2008 оны төгсөгч С.Алтангэрэл Сагсан бөмбөгийн спортын дэд мастер цол тэмдгийг тус тус гардууллаа.

Спортын наадмын хүндэтгэлийн бамбарыг сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 7 удаагийн аварга ОУХМастер У.Мөнхбаатар мандаалаа.

Говьсүмбэр аймгийн хүндэтгэлийн дуугаар 2005 оны төгсөгч Цагдаагийн Сүлд чуулгын уран сайхны удирдаач, дуучин МУСТА Амарболд ая дууны мэнд дэвшүүллээ.

Мөн Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин МУСТА Отгонбат, 2007 оны төгсөлтийн “Х томьёо" бүжгийн хамтлаг, Дуу бүжгийн боржигин чуулгын уран бүтээлчид оролцож, нийт үе үеийн төгсөгчдөдөө мэндчилгээ дэвшүүллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)