Афганистанд 160 охин хорджээ

Афганистаны хойд зүгийн Тахар мужийн нийслэл Талукан хот дахь “Аахан Дара” хэмээх охидын сургуульд сурагчид хордсон хэрэг хоёр дахь удаагаа гарчээ.

Афганистаны хойд зүгийн Тахар мужийн нийслэл Талукан хот дахь “Аахан Дара” хэмээх охидын сургуульд сурагчид хордсон хэрэг хоёр дахь удаагаа гарчээ. Ганцхан долоо хоногийн дотор хоёр ч удаа сурагчид хордсон хэрэг гарснаас одоогийн байдлаар нийтдээ 160 охин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 
Тахар мужийн Цагдаагийн газрын төлөөлөгч Халилулла Асеер “Сурагчдыг ангидаа орохоос ангиудад хорт бодис цацсан байсан. 
Охид хүчтэй хордуулдаг энэ бодист хордсон” гэжээ. Тэрбээр уг хэрэгт “Талибан” бүлгийг буруутгаж байгаа аж. Тахар мужийн Эрүүл мэндийн газрын тэргүүн Хафизулла Сафи “Хоёр дахь удаагийн хордолтоор 40 охин эмнэлэгт ирсэн. Өмнө нь 120 охин, гурван багш тэдний адил шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт ирсэн. 
Тэдэнд толгой өвдөх, нүд эрээлжлэх, бөөлжис шинж тэмдгүүд илэрч байгаа. Охид 10-20 насныхан” гэж мэдэгджээ. Охидын зарим нь хэдхэн цаг хэвтэн эмчлүүлээд эдгэрсэн бол заримынх нь биеийн байдал одоо хүртэл дээрдэхгүй байгаа гэнэ. Х.Сафи тэдний цусны шинжилгээг нийслэл Кабул уруу илгээсэн байна. 
Цагдаагийн газрын төлөөлөгч Х.Асеер “Талибан хөдөлгөөнийхөн охидыг сургуульд сургахыг эсэргүүцдэгийг афган хүн бүр мэднэ. Зарим хүн мэдэхгүй байх. Тэд охидын эсрэг иймэрхүү зүйл өмнө нь ч хийж байсан. Афганистан ардчилсан орон болж байна. Бид охидоо сургахыг хүсч байна. 
Харин Засгийн газрын дайснууд үүнийг эсэргүүцэж байна” гэжээ. Сүүлийн жилүүдэд охидыг хордуулах үзэгдэл нэлээд хэд гарч байжээ. Тодруулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сард Тахар мужид 170 гаруй охин сургууль дээрээ хордуулсан ус ууснаас эмнэлэгт хүргэгдэж байжээ. Тухайн үед орон нутгийн эрүүл мэндийн албаныхан хэт даврагчид охидын боловсролд саад хийхийн тулд ийм үйлдэл гаргасан гэж мэдэгдэж байжээ. 
Түүнчлэн дөрөвдүгээр сарын эхээр Хост мужид 400 орчим хүү өн л сургууль дээрээ хордуулсан ус ууснаас эмнэлэгт хүргэгдэж байж. Үүний дараа “Талибан” бүлэг уг хоёр мужийн сургуулиудыг хаахыг эрх баригчдаас шаардсан байна. 

Э.ТӨГС 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)