ШӨХТГ: CU сүлжээ дэлгүүрт авсан торгуулийн арга хэмжээг захиргааны хэргийн шүүх хүчингүй болгожээ

ШӨХТГ-с Сүлжээ дэлгүүрүүдэд хийсэн удирдамжтай хяналт шалгалтын хүрээнд Сэнтрал экспресс Си Ви Эс ХК-ийн CU сүлжээ дэлгүүрийн кассын үнэ, лангууны үнэ зөрүүтэй байгаа зөрчил илэрсэн тул 5 сая төгрөгөөр торгох торгуулийн арга хэмжээ авсан.

Гэтэл Захиргааны хэргийн шүүх хяналт шалгалт хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу урьдчилж тав хоногийн өмнө мэдэгдэх ёстой байхад шууд очиж шалгасан гэх үндэслэлээр манай шийдвэрийг хүчингүй болгосон байна. Тиймээс бид Давж заалдах шатны шүүхэд хандана. Манай байгууллага Өрсөлдөөний тухай хуулийн дагуу удирдамжтай, төлөвлөгөөтэй, мэдээллийн дагуу, гомдлын мөрөөр хяналт шалгалтуудыг хийдэг гэж ШӨХТГ-аас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • 059 (64.119.29.144)

    2022-11-17

    Yamar teneg khuuli bdag yum be...Uridchilaad helekheer bukh yumaa yanzlana biz dee...kino shig yum bldog yum bna sh dee