Азид хүчирхэг усан флот байрлуулахыг хүслээ
- 2012-05-31
- Дэлхий
- 0
АНУ-ын Батлан хамгаалах яам (Пентагон)-ны сайд Леон Панетта Засгийн газраа Ази уруу тэнгисийн цэргийн томоохон хүч илгээхийг хүссэн байна. 

АНУ-ын Батлан хамгаалах яам (Пентагон)-ны сайд Леон Панетта Засгийн газраа Ази уруу тэнгисийн цэргийн томоохон хүч илгээхийг хүссэн байна. Тэрбээр Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар Вьетнам, Энэтхэг, Сингапурт айлчлахынхаа өмнөх өдөр уг мэдэгдлийг хийжээ.
Пентагоны тэргүүн Номхон далайн баруун хэсэг, Энэтхэгийн далайд хүчирхэг арми байрлуулж, Өмнөд Солонгос, Япон, Филиппин, Австралийн тэнгисийн цэргийн хүчинтэй харилцах хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй. Бид ямарваа нэг дуудлагад бэлэн, сонор сэрэмжтэй, хүчтэй байх ёстой” гэж хэлжээ.
Түүнчлэн Хятадтай цэргийн салбарт хамтарч ажиллах шинэ эрин эхэлсэн гэсэн байна. Л.Панетта энэ оны сүүлээр Хятадад айлчлах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Түүний хувьд энэ нь Пентагоны тэргүүнээр Хятадад хийх анхны айлчлал болох юм.
Э.ТӨГС
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)