Б.Мэргэн: Төрийн албанд олон жил бугшсан нэг асуудал бол зөвхөн тухайн хүнд зориулсан шаардлагыг нэмж оруулдаг явдал

Хуульч Б.Мэргэнтэй ярилцлаа.


-Төрийн өндөр албан тушаал хашдаг эрхмүүд төрд өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг томилдог, томилуулдаг талаарх яриа одоо ч маргаан дагуулдаг. Юуны өмнө төрийн өндөр албан тушаалтан гэх тодорхойлолтод ямар ямар хүмүүсийг хамаатуулж ойлгох ёстой гэдгээс ярилцлагаа эхлүүлье?

-УИХ-аас баталсан тогтоолоор төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэв, ангиллыг баталсан байдаг. Төрийн өндөр албан тушаалтнуудаас хамгийн өндөр зэрэглэлийн албан тушаал бол Ерөнхийлөгч. Түүний дараа УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, сайдууд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөхүүд, Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүд, ШЕЗ-ийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга гэх мэт 100 гаруй албан тушаалтнууд бий.

-Хашиж байгаа албан тушаалаас нь хамаараад тодорхой хэмжээний эрх мэдэл төвлөрдөг. Хэдийгээр манайд нэг хүнд хэт их эрх мэдэл төвлөрөхөөс сэргийлж, нэгийг нь нөгөөгөөр нь хянуулдаг тогтолцоог бүрдүүлэхийг хичээж байгаа ч бодит байдал дээр төрийн өндөр албан тушаалтнууд ойр дотныхоо хүнийг төрд шургуулж, гар хөлөө болгох тохиолдол байсаар л байна. Үүнийг зохицуулж байгаа хууль эрх зүйн орчин юу байна вэ?

-Төрийн албаны тухай хуулиар дээрх харилцаа зохицуулагдаж байгаа. Тухайлбал, Ерөнхий сайд хэнийг сайдаар томилох нь өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Төрийн өндөр албан тушаалтанд ихэвчлэн улс төрийн албан тушаалтнууд сонгогддог. Төрийн жинхэнэ албан хаагч, захиргааны албан хаагчийн хамгийн өндөр зэрэглэл нь Төрийн нарийн бичгийн дарга байдаг.ТНБД-аас авахуулаад газар, хэлтсийн дарга нар төрийн жинхэнэ албан хаагч учраас тодорхой хэмжээний шалгуурыг хангасан байх ёстой. Хамгийн наад заах нь салбартаа 5-10 жил ажилласан байх, шатлан дэвших зарчмаар явах ёстой гэх мэт. Мөн Төрийн албаны хуульд заасан шаардлага, шалгуурыг хангасан байх ёстой. Хууль ном журмынхаа дагуу Төрийн албаны зөвлөлөөс тухайн зарлагдсан албан тушаал дээр тохирсон шаардлагуудыг зарлаад, горилогчдоос шалгалт авах ёстой. Ингээд шалгалтад тэнцсэн иргэдээс хамгийн өндөр оноо авч, болзол хангасан хүн нь тухайн ажлын байран дээр томилогдох ёстой. Гэтэл одоо болтол ийм зарчмаар төрийн албан хаагчид томилогдохгүй хэвээр л байна. Ойрын жишээ дурдахад, Уул уурхайн Төрийн нарийн бичгийн даргыг томилсон.

Тухайн хүн салбартаа олон жил ажилласан байх ажилласан жилийн шаардлагыг хангахгүй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй хүн төрийн өндөр албан тушаалд томилогдсон гэсэн үг. Төрийн албанд олон жил бугшсан нэг асуудал бол хэн нэг хүнийг тухайн албан тушаалд томилохын тулд Төрийн албаны зөвлөлөөс тавьж байгаа шаардлага дээрээ зөвхөн тухайн хүнд зориулсан шаардлагыг нэмж оруулдаг болсон. Үүний үр дүнд өнөөх хүнээс өөр ямар ч хүн тэр шаардлагыг хангах боломжгүй болдог гэсэн үг. Тухайн хүндээ зориулж бараг шалгалт зарлуулдаг. Энэ жишгээр явж байгаа жишээ олон бий.

-Зөвхөн тухайн хүнд зориулсан шаардлагыг нэмж оруулдаг гэдгийг илүү тодруулж өгч болох уу. Тусгайлчилсан шаардлагыг нэмнэ гэсэн үг үү?

-Тухайлбал, ОХУ-ын Уралын их сургуулийг төгссөн байх ёстой гэх мэтчилэн. Тухайн хүний ажиллаж байсан ажлын байр, төгссөн сургуулийг зааж өгнө гэсэн үг. Төрийн албаны шалгалт зарласан уу зарласан. Харин шаардлагыг нь тухайн томилохоор төлөвлөсөн хүнээс нь өөр хэн ч хангах боломжгүй гэсэн үг. Товчхондоо, тухайн хүнийхээ намтарт нь тааруулж, ажлын байрны шаардлагаа тавьчихдаг. Эсвэл улаан, цагаандаа гараад огтоос шаардлага хангаагүй хүнийг шууд томилж байна. Зарим тохиолдолд Төрийн албаны шалгалт авахаас нь өмнө тухайн албан тушаалд томилчихоод араас нь шалгалт авдаг тохиолдлууд ч бий.

-Шаардлага хангахгүй байхад төрийн албанд томилох эрх мэдэл гагцхүү төрийн өндөр албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд л олдох боломж байх л даа. Танил талгүй, бор зүрхээрээ яваа хүмүүст төрийн албаны босго өндөр л байх шиг санагддаг?

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5-д "хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг;

3.1.6."Нэгдмэл сонирхолтой этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг;

3.1.7."Ашгийн төлөө үйл ажиллагаа" гэж компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй зэрэг худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг хэлнэ хэмээн тодорхой заачихсан байгаа. Гэхдээ хуульд зааснаар хамаарал бүхий этгээд биш буюу төрөл садан, ямар нэгэн бизнес хамтарч эрхэлдэггүй боловч ямар нэгэн байдлаар өөрийн хүнийг тухайн албан тушаалд томилж байгаа нь хуулийн нэр томьёонд таарахгүй ч цаагуураа хамааралтай л болж таараад байгаа юм. Тэгэхээр хуулийн нэршлээр хамаарал бүхий этгээд биш боловч ямар нэгэн байдлаар хамааралтай хүнээ л төрийн албанд томилж байгаа нь ойлгомжтой асуудал.

-Төрийн албан хаагчдын тогтвортой байдлын талаар олон жил ярьж байна. Харамсалтай нь сайд солигдоход дагаад тэр яамны бүтэц газар, хэлтсийн дарга нараас авахуулаад бүгд солигддог. Төрийн албыг төрлийн, танилын, найз нөхөд, ах дүү, амрагийн томилгоо болгодог байдлаас хэрхэн сэргийлэх вэ?

-Төрийн сайд, яам агентлаг, газрын даргаар шинээр томилогдож байгаа хүмүүст нийтлэг нэг арга заль байдаг. Ажлын байран дээр очингуутаа шууд халаа сэлгээ хийхээс илүүтэй ажлаас нь гаргахыг хүсч байгаа хүнээ ажлын ачааллаар дардаг, залхаадаг, цаашлаад “Өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өргөдлөө өгчих” гэж хэлдэг тохиолдол ч бий. Учир нь хэрэв тухайн алба хаагч өөрийн хүсэлтээр ажлаа өгөхгүй халагдсан гэх тодорхойлолтод орвол намтарт нь хар түүх болж үлддэг. Цаашлаад дахин төрийн албанд орж ажиллахад том хаалт, саад болдог. Тийм учраас зарим нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчихвөл төрийн албаны нөөцөнд бүртгэгдэхээс гадна дараа нь өөрийн хүсэлтээр ажлаа чөлөөлөгдсөн гэдэг сайн түүхтэй үлддэг нь давуу тал болдог. Мөн хэн нэгэн сайдыг томилох нь намын доторх бүлэглэлүүдийн хоорондох томоохон асуудал байдаг. Хэдийгээр бүрэн дүүрэн баталгаатай мэдээлэл биш хэдий боловч тодорхой албан тушаалтнуудаас сонсож байхад тухайн сайдад томилогдож чадаагүй хүмүүс нь “Төрийн нарийн, газар, хэлтсийн даргын албан тушаал минийх шүү” гэх мэтээр сайд нь албан ёсоор томилогдоогүй байхад тохироо нь хийгдээд явдаг гэж байна. Төрийн албаны алдаа завхралыг засахын тулд шинээр хууль батлах шаардлага байхгүй гэж бодож байна. Манайд хуулиас их юм алга. Асуудлын гол нь баталсан хуулиа хэрэгжүүлдэггүйд л байна. Хамгийн наад зах нь Эрүүгийн хуульд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглахыг хориглочихсон заалт бий. Гэтэл албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгож шалгалтдаа доогуур оноо авчихаад байхад нэгээр гаргаад ирвэл Эрүүгийн хариуцлага хүлээлгэж болно. Тэгэхээр шинээр хууль батлахаас илүүтэй одоо мөрдөгдөж байгаа хуулиудынхаа хэрэгжилтэд анхаарах нь чухал.

-Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүдийг төрийн албанд ажиллахыг хориглох хуулийн заалт хэрэгжүүлбэл хүний эрхийг зөрчсөн үйлдэл болох уу?

-Хуульд зааснаар хамаарал бүхий этгээд гэхээр дээр дурдсан тодорхой хүрээний хүмүүс гараад ирнэ. Гэтэл хамаарал бүхий этгээд гэх нэр томьёонд орохгүй хэрнээ нэг фракц гэдэг юм уу, ойр дотно байдлаараа албан тушаалд томилж байгаа бол тэр хүрээний ойр тойрныхон нь л албан тушаалд томилогдож байна гэсэн үг. Одоо ч хуулийн зохицуулалтаар хамаарал бүхий хүмүүс нэг салбар, санхүү эрх мэдлийн эрх мэдэлтэй үед томилогдохгүй байх гэх мэт хуулийн зохицуулалтууд бий. Гэтэл аав, ээж нь, хэн нэгэн нь төрийн өндөр албан тушаал хашиж байгаагаас үүдэн хүүхэд нь төрийн албанд ажиллахыг шууд хориглох нь хүний эрхийн зөрчил болох магадлалтай. Нийтийн сонсголын тухай хуульд хэд хэдэн төрлийн сонсголыг тавьж өгсөн. Тухайн хууль батлагдлаа гэхэд таван жилийн дотор хуулийн хэрэгжилт ямар байв, цаашид юу анхаарах, нэмэлт зохицуулалт оруулахаар байна уу гэдэг талаар нээлттэй сонсгол явуулах ёстой. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн талаар одоо сонсгол хийж алдаа оноогоо ярилцах цаг болсон.

П.Батзаяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • DR. PRADHAN (129.205.124.224)

    2022-11-23

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  • DR. PRADHAN (129.205.124.224)

    2022-11-23

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  • MN NEWS (185.199.102.58)

    2022-11-22

    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. NA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 600,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? NA HEALTH CARE-тэй имэйлээр холбоо барина уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258

  • MN NEWS (185.199.102.58)

    2022-11-22

    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. NA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 600,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? NA HEALTH CARE-тэй имэйлээр холбоо барина уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258