Тамирчдад зориулсан суварга сүндэрлэлээ

Биеийн тамир, спортын газар зуны спорт XXX, паралимпийн XV наадамд оролцох шигшээ баг тамирчдадаа зориулж Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Алтан овооны дэргэд Номын хүрдэн суварга босгож, ногоон төгөл байгуулжээ. 
Биеийн тамир, спортын газар зуны спорт XXX, паралимпийн XV наадамд оролцох шигшээ баг тамирчдадаа зориулж Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Алтан овооны дэргэд Номын хүрдэн суварга босгож, ногоон төгөл байгуулжээ. Суваргын нээлтэд 100 орчим хүн оролцсон бөгөөд Номын хүрдэн суваргыг “Бодь буян“ компанийн ажилтан С.Тунгалаг, Н.Анхбаяр нар босгосон байна. 
Энэ үеэр Дарьганга сумын сургуулийн дэргэд тамирчдын ногоон төгөл байгуулж, мод тарьжээ. Алдрын суваргын нээлтийн үеэр БТСГ-ын дарга Ч. Наранбаатар “Лондон-2012” олимпийн наадамд оролцох баг тамирчдынхаа амжилтын төлөө сайн үйлс бүтээж байгаадаа баяртай байна. Дөрвөн жилийн өмнө Алтан овоог зорин ирж, хүсэл сэтгэлээ илэрхийлэн залбирч байсан. Тэр хүсэл маань ч биелсэн. 
Монголчууд олимпийн аваргатай болсон нь энэхүү ариун дагшин хайрханы ерөөл гэж бодож байна. Лондоны олимпод Монголын 29 тамирчин өрсөлдөнө. Тамирчид маань монгол зоныхоо итгэл, сэтгэлийг дааж арвин амжилт авч ирнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ. 

Б.НОМУУН

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)