Улаанбаатарын иргэдийг эрүүл, чанартай хүнсээр хангахын тулд хүнс үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжинэ

Монгол Улсын нийт хүн амын тал буюу 1.6 сая гаруй хүн амьдран суудаг Улаанбаатарын хувьд иргэдээ эрүүл, аюулгүй, чанартай хүнсээр хангахын зэрэгцээ энэ чиглэлд үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, бүтээмжийг нэмэгдүүлэх, инновацыг хөгжүүлэх нь нэн чухал билээ. Хүнсэнд улирлын чанартай, гадаад хүчин зүйлээс үүсдэг хомсдол, үнийн өсөлт, аюулгүй байдал гэсэн үндсэн гурван том асуудал бий. Гэхдээ эдгээр асуудлыг эдийн засаг, хууль эрх зүй, бодлогын оновчтой, судалгаанд суурилсан шийдвэрээр шийдэх боломж хангалттай бий.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлийн хэмжээнд 2022-2027 онд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар цөөнгүй арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Тодруулбал, нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, санхүү, хөрөнгө оруулалтын  оновчтой системийг нэвтрүүлэх, хүнсний бараа, бүтээгдэхүүний логистикийн сүлжээг хөгжүүлэх гэсэн гурван зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Д.Сумъяабазар: Хүнсний асуудлыг эдийн засаг, хууль, бодлогын оновчтой, зөв шийдвэрээр шийдэх боломжтой

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, нийслэлийн иргэдийг хүнсний гол бүтээгдэхүүнээр хангах чиглэлд баримталж буй бодлогын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас тодрууллаа.

-Орон даяар өрнөж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал" хөдөлгөөнд  нийслэл нэгдсэнээр нэн түрүүнд юунд анхаарлаа хандуулах  вэ?

-Нэн түрүүнд бид дотооддоо хүнсний үйлдвэрлэлийг дэмжих, тэдэнд тулгарч буй эдийн засаг, хууль, эрх зүйн болон бусад асуудлыг шийдвэрлэх суурь бодлогыг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх нь гарцаагүй чухал. Бизнесээ эрхлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, хөрөнгө, логистикийн асуудлыг нь шийдэх орон зай, боломж олгох хэрэгтэй байна шүү дээ. Татварын хөнгөлөлт, татаас бодитой, байгаа оносон байх ёстой. Ийм механизмуудыг ашиглаад, хөрс суурийг нь зөв тавьж өгвөл хувийн хэвшил өөрсдөө үйлдвэрлэлээ эрхлэх, бүтээгдэхүүнээ нийлүүлэх, инновацыг нутагшуулах, хүний нөөцөө бэлдэх, сургах нөхцөл бүрдэнэ. Салбарын хувьд ийм ахиц гарвал хүнсний нийлүүлэлт тогтмол болж, хомсдол, үнийн хөөрөгдөл арилах юм. Улаанбаатар хот энэ чиглэлд бодлогын, улс төрийн, шийдвэр гаргах түвшинд манлайлж ажиллахыг зорьж байна.

-Энэ чиглэлд хамгийн түрүүнд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Өнөөгийн нөхцөлд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг орон нутгаас бэлтгэх, боловсруулах, тээвэрлэх, худалдан борлуулах бүх үе шатанд ченж буюу дундын дамжлагын оролцоо маш өндөр учир хүнсний бүтээгдэхүүн өндөр өртөгтэй хэрэглэгчдэд хүрдэг. Дундын энэ дамжлагыг халж, хүнсний бараа, бүтээгдэхүүнийг төвлөрсөн нэг цэгээс тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээгээр хэрэглэгчдэд хүргэх нь оновчтой шийдэл.  Эрүүл, аюулгүй, баталгаат хүнсээр хотын иргэдийг хангах боломжийг бүрдүүлэхээр Худалдааны нэгдсэн логистикийн төвийг баруун, зүүн бүсэд авто болон төмөр замын сүлжээтэй уялдуулан шинээр, мөн одоогийн нөөцийг түшиглэн төлөвлөж байгуулахаар ажиллаж байна. Ингэж чадвал эцсийн хэрэглэгчид очиж буй үнийн өсөлт, бүтээгдэхүүний нийлүүлэлтэд нөлөөлдөг дундын дамжлага үгүй болно. Тэгэхээр бүтээгдэхүүний үнэ буурч, бараа, үйлчилгээний өрсөлдөх чадвар ч дээшилнэ. Цаашлаад хүнсний үйлдвэрлэлийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах замаар улирлаас хамаарсан үнийн хөөрөгдөл, хомсдолыг зогсоох, гарал үүсэл тодорхой, эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр иргэдээ хангахад анхаарч ажиллах боломж бий.

-Улсын хэмжээнд авч үзвэл нийслэлийн иргэд хүнсний бүтээгдэхүүний гол худалдан авагч. Тэгэхээр аюулгүй байдал дээр юуг анхаарах ёстой вэ?

-Суурь хөрс нь зөв байх ёстой. Улаанбаатар хот анх удаа нэгдсэн стандарттай болж, үүнийгээ хэрэгжүүлэх, мөрдөх тодорхой ажлуудыг шат дараатай хийж эхэллээ. Хүнсний бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, энэ бүхэнд тавигдах хяналт, шаардлага ч стандартынхаа дагуу, хууль журмын хүрээндээ байх ёстой. Энгийн сонсогдож магадгүй, гэхдээ олон асуудлыг ийм замаар л шийднэ. Нөгөө талаасаа бид эрүүл хүнс гэж юу юм бэ, юуг нь анхаарч хүнсээ сонгох ёстой вэ гэдгийг иргэддээ таниулах, сурталчлах нөлөөллийн ажлууд бас тодорхой үр дүн авчирна гэж харж байгаа хэмээлээ.

Улаанбаатар хотын иргэдийг эрүүл, чанартай хүнсээр хангахад үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжихийг зорьж байгаа юм. Ингэснээр аж ахуйн нэгжүүд зээлийн дарамтаас чөлөөлөгдөж, урт хугацаатай, тогтвортой, бодит хөрөнгө оруулалт авна. Мөн хүнсний сүлжээнд оролцогчдын үйл ажиллагаа өргөжиж, салбарын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах боломж нэмэгдэнэ. Цаашлаад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах замаар улирлаас хамаарсан үнийн хөөрөгдөл, хомсдолыг зогсоох, гарал үүсэл тодорхой, эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр иргэдээ хангахад анхаарч ажиллахаар төлөвлөжээ. Том зургаар нь харвал, эдгээр зорилтыг амжилттай хэрэгжүүлснээр хүнс, хөдөө аж  ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ажлын байр нэмэгдэхээс гадна дотоодын үйлдвэрлэл өсөж, импортоор авах бүтээгдэхүүний хэмжээ буурна. Мөн мизо эдийн засаг бүхий хотын татварын орлого нэмэгдэх, хүн амын хүнсний аюулгүй байдлын талаарх боловсрол сайжирч, нийгмийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх олон давуу тал бий.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • DR. PRADHAN (129.205.124.224)

    2022-11-23

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  • DR. PRADHAN (129.205.124.224)

    2022-11-23

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  • MN NEWS (185.199.102.58)

    2022-11-22

    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. NA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 600,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? NA HEALTH CARE-тэй имэйлээр холбоо барина уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258