Ослоос зайлсхийхийн тулд өмнөө яваа тээврийн хэрэгслээс 4 секундийн зай барихыг зөвлөж байна

Урд яваа тээврийн хэрэгслийн арын хэсэг нь замын хажуугийн цахилгааны шон, мод, тэмдэг гэх мэтийн хажуугаар өнгөрөх үед “нэг мянга, хоёр мянга, гурван мянга, дөрвөн мянга” гэж тоол.

Хэрэв таны машин 4 секунд тоолж дуусахаас өмнө сонгосон объектын хажуугаар өнгөрвөл та хэтэрхий ойрхон дагаж байна гэсэн үг. Та энэ зайнд ослоос зайлсхийж амжихгүй.

Иймд хурдаа багасган ослоос зайлсхийх хангалттай зайтай болтол дахин оролдоно уу.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)