Жилд дунджаар 4,500 орчим хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас барж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон стандартаар нэг хүнд жилд 7-8 литр архи, согтууруулах ундаа ногдож байгаа тохиолдолд үндэсний аюулгүй байдалд эрсдэл гарлаа гэж тооцдог байна. Гэвч энэ дүн Монгол Улсад дөрөв дахин өндөр буюу насанд хүрсэн нэг хүнд жилд 28 литр архи ногддог аж. Түүнчлэн манай улсын насанд хүрсэн иргэдийн 51 хувь нь согтууруулах ундаа байнга хэтрүүлэн хэрэглэдэг байна.

Цагдаагийн байгууллагаас архи, согтууруулах ундааны зөв зохистой хэрэглээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэн аливаа төрлийн гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр "Намайг алгас" аяныг зохион байгуулж байна.

Архидан согтуурах нь гэмт хэрэг, хүний эрхийн зөрчлийн эх үүсвэр төдийгүй хүн амын эрүүл мэнд, эдийн засаг, улс орны хөгжил зэрэгт олон сөрөг үр дагаврыг үзүүлдэг.

Тодруулбал,

  • Архи, согтууруулах ундаа хэрэглэж бусдын биед өдөрт ес, сард 277, жилд 3,328 хүн гэмтэл учруулсан байна.
  • Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж өдөрт 231, сард 6,935, жилд 83,231 хүн эрүүлжүүлэгджээ.

Манай улсад жилд дунджаар 4,500 хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас бардаг. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, хордлогоор өдөрт нэг, сард 30, жилд 363 хүн амь насаа алдсан. Сүүлийн 5 жилд архины хордлогоор 1,718 хүн амь насаа алдсан харамсалтай тоон мэдээ бий. Архины хэрэглээ ихсэхийн зэрэгцээ архины өндөр хэрэглээтэй залуусын тоо улам нэмэгдэж байна.

Архи, согтууруулах ундааг өөрийн сонирхлоор хэрэглэдэг гэхээс илүүтэй найз нөхдөө сэтгэл санаагаар унасан үед нь тайвшруулах зорилгоор архи уувал тайвширна гэж санал тавих, архи ууж сурах хэрэгтэй гэж зөвлөх, нэг нэгнээ дарамтад оруулах, найз биш болох, нэгнийгээ өөдгүй гэх мэтчилэн үгээр сүрдүүлж архи, согтууруулах ундаа хэрэглүүлэх явдал элбэг байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)