”Манчестер Юнайтед” дэлхийн хамгийн алдартай клуб

Английн хөлбөмбөгийн "Манчестер Юнайтед" клуб дэлхийн хамгийн алдартай багаар шалгарчээ. 
Английн хөлбөмбөгийн "Манчестер Юнайтед" клуб дэлхийн хамгийн алдартай багаар шалгарчээ. "Кантар" агентлагийн судалгаагаар, "МЮ"-г дэлхий даяар 659 сая гаруй хүн хөгжөөн дэмждэг байна. Харин дэлхийн хүн амын 1,6 тэрбум нь хөлбөмбөг сонирхдог бөгөөд ингэснээр спортын хамгийн түгээмэл төрөл болж байгаа юм.
Сонирхолтой нь, "МЮ" нь Европ тивд 90 сая хөгжөөн дэмжигчтэй байгаа бол харин Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад тус клубыг 325 сая, Африк, Ойрхи Дорнодод 173 сая хүн хөгжөөн дэмждэг байна. Санал асуулгад дэлхийн 39 орны 54 мянган хүн оролцсон нь 2007 онд явуулж байсан санал асуулгаас хоёр дахин нэмэгджээ.

Л. Алтан-Эрдэнэ


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)