Утаажилтын бүсээс 46 иргэнийг гаргаж, 13.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 57, аврах ажиллагааны 16 нийт 73 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрийн утаажилтын бүсээс 46 иргэнийг гарган, 13,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Дуудлага мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага 16.9%, аврах ажиллагааны дуудлага 22.7%-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)