Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр боллоо. Зөвлөгөөний үеэрТээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөний зохицуулалт хариуцсан дэд дарга, хурандаа Ч.Батболд “14 хоногийн хугацаанд нийслэлийн гудамж, замд өдөр болон шөнийн ээлжид 479 албан хаагч үүрэг гүйцэтгэж, 34 мянга гаруй зөрчил илрүүлсэн. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 819 зөрчил бүртгэгдлээ. Үүнээс 18 жолооч зам тээврийн осол гаргасан.

Тээврийн цагдаагийн алба 3840 дуудлага мэдээлэл хүлээн авснаас эд материалын хохиролтой 3800, осол хэргийн 40 дуудлага бүртгэгдсэн. Хэргийн улмаас 39 явган зорчигч гэмтэж, нэг хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа” хэмээв. Мөн өнөөдрөөс авто замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл зорчуулах болсонтой холбоотойгоор 416 алба хаагч хяналт тавьж ажиллаж байгааг хэллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)