Иргэд, аж ахуйн нэгж та бүхнийг орчны 50 метрийн цас, мөсний цэвэрлэгээгээ хийхийг уриалж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлд өчигдөр 15:00 цагаас орж эхэлсэн цасыг цэвэрлэж, авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаанаас сэргийлэх зориулалтын давс, бодис цацах үүрэг чиглэлийг өгч зам талбайн цэвэрлэгээ хариуцан ажилладаг 18 байгууллага замын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа тул зориулалтын давс, бодис цацалтын ажлыг эхлүүлсэн.

Зам талбайн цэвэрлэгээний 18 байгууллагын 72 машин техник, 878 зам талбайн үйлчлэгч 13.2 сая мкв талбайн цэвэрлэгээг хийж гүйцэтгэв.

Нийслэлийн алслагдсан зам болох Морингийн даваа, Айцын даваа, Ар гүнт, Өвөр гүнт зэрэг замуудад одоогийн байдлаар халтиргаа гулгаа үүсээгүй хөдөлгөөн хэвийн байна.

Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т зааснаар Аж ахуйн нэгж, байгууллагын орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас мөсийг тухайн аж ахуйн нэгж цэвэрлэх үүрэгтэй байдаг бөгөөд Нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж та бүхнийг орчны 50 метрийн цас, мөсний цэвэрлэгээгээ хийж нийт зам талбайн үйлчлэгчдэдээ дэм болж ажиллахыг уриалж байна.

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ давс, бодис цацах хотын гол магистрал төв замуудад маршрутын дагуу цацан, түгжрэлийн үед цаг хугацаа хэмнэх үүднээс алсын зам руу 10 тн бодистой автокранаар бодис хүргэн ажиллаж байна.

Мөн 2022 оны 12 дугаар сарын 11-нд 2369.34 тонн бодис, 4743.57 тонн давс нөөцтэй байснаас 15.00 цагийн байдлаар давс 71 тонн бодис, 161 тонн давс цацаж, 2298.34 тонн бодис, 4582.57 тонн давс үлдэгдэлтэй байна гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)