Орц, гарц хаасан, зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайсыг буулгаж байна

Богдхан уулын дархан цаазат газрын алба хаагчид, байгаль хамгаалагчид 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Богдхан уулын Зайсан, Чандмань амуудад 6.5 га орчим газрыг хашсан хашаа, хайсыг буулгах ажлыг зохион байгууллаа. 

2023 оны I-р улиралд Богдхан уулын хязгаарлалтын бүсэд байгаа стандартын бус хашаа хайсыг албадан буулгах ажил үе шаттайгаар үргэлжлүүлэн хийгдэх юм.

Дархан цаазат Богдхан ууланд газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжүүд та бүхэн нийтийн эзэмшлийн зам, орц гарц, амьтны нүүдэл шилжилтэд саад учруулж байгаа стандартын бус хашаа, хайс буулгаж, албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажилд хамтран ажиллана уу гэж Богдхан уулын дархан цаазат газраас мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)