Мубаракт бүх насаар нь хорих ял оноолоо

Египетийн шүүх Ерөнхийлөгч асан Хосни Мубаракт бүх насаар нь хорих ял оноолоо. 

Египетийн шүүх Ерөнхийлөгч асан Хосни Мубаракт бүх насаар нь хорих ял оноолоо. Түүнийг 30 жил барьсан засгийн эрхнээс нь буулгаж, хоригдоход хүргэсэн их бослогын үеэр эсэргүүцлийн цуглаанд оролцогчдыг хомроглон хөнөөх тушаал өгч, улмаар гэм зэмгүй олон иргэдийг амиа алдахад хүргэсэн хэмээн буруутгасан билээ. Тэрээр ийнхүү өнгөрсөн жил дэлхийг донсолгосон Арабын хувьсгалаас хойшхууль шүүхийн өмнө гэм буруугаа хүлээн, ялын тогтоол сонссон Арабын анхны удирдагч болж байна.
Түүнийг хоригдсоноос хойш Египетийн ард иргэд санал өгөх эрхээ чөлөөтэй эдэлж, Мубаракын удирдлаган дор олон жил дарлагдсан Ерөнхий Сайд  Муслим Бродерхүүдийг шинэ Ерөнхийлөгчөөрөө сонгогдон, албан үүргээ хүлээн аваад удаагүй байгаа юм.
Мубаракыг шүүхийн танхимд хар нүдний шил зүүлгэж, эмнэлгийн дамнуурган дээр хэвтүүлж авчирсан бөгөөд тэрээр ялын тогтоолоо тэргэнцэр дээрээс бусад хэрэгт холбогдогсдын хамтаар сонсчээ.
Шүүх хурлын үеэр танхимын гадаа цугларсан олон түүнд цаазаар авах ял оноохыг шаардаж, уриа лоозон барин хашгирч байжээ. Шүүхийн шийдвэрийг сонссон тэдний зарим нь салют буудуулж, “Аллах акбар” буюу “Бурхан байдаг юм байна” хэмээн орилж, уйлж байсан байна.
Шүүхээс мөн Мубаракын үеийн Дотоод хэргийн сайд Хабиб ал Адлидэд бүх насаараа хорих ял оноосон бөгөөд бусад хэрэгт холбогдогч зургаан иргэнд зохих хэмжээний ялыг оноожээ. 

О.Удвал 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (122.201.18.143)

    2012-06-03

    bolij muu hugshin tugtsug egipetchuudiig 30 jil darlasan odoo uheh ni zuw