Кэйт Миддлетон нэг даашинзаа хоёр удаа өмсчээ

Хааны гэр бүлийн гишүүн төдийгүй харц гаралтай нэгэн ч төгс биш байдаг гэдгийг Английн Хунтайжийн гэргий Кэйт Миддлетон харууллаа. 

Хааны гэр бүлийн гишүүн төдийгүй харц гаралтай нэгэн ч төгс биш байдаг гэдгийг Английн Хунтайжийн гэргий Кэйт Миддлетон харууллаа. Тэрээр өнгөрөгч мягмар гарагт Бакингхам ордонд болсон цайны ёслолд оролцохоор хүрэлцэн ирэхдээ 11 хоногийн өмнө өмссөн даашинзаа ахин өмсч ирж, олныг гайхшруулжээ.
Дизайнер Эмилиа Викстидын урласан ягаан өнгийн ноолууран тус даашинз 2000 ам.долларын үнэтэй бөгөөд Миддлетон өмнө нь тавдугаар сарын 18-ний өдөр Уиллиамын хамтаар Виндсор Каслед хүрэлцэн ирж, үдийн зоог барихдаа өмссөн аж.
Хэдийгээр тэрээр үсний засалт, малгай, бошинз зэргээ өөрчилсөн байсан хэдий ч, даашинзаа солиогүй байсанд хүмүүс ихэд дургүйцэж байгаа бөгөөд хатан хааны гэр бүлийнхний талаархи шинэ цуурхлыг өдөөгөөд байна.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.179.16.177)

    2012-06-04

    yugaar hiiheree 2000 boldiin bol

  • dress (122.201.18.150)

    2012-06-03

    yun surteiin teeee hahahaa

  • (122.201.18.133)

    2012-06-03

    hehe ue ue huurhii haanii ger buliin gishuun gedgee martchdiin bgaiz