Замын-Үүд –Эрээн хот чиглэлийн улс хоорондын зорчигч тээвэрлэлт эхэллээ

Замын-Үүд сум-БНХАУ-ын Эрээн хот чиглэлийн зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлүүлэхээр болсон талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Том хүн  25000 төгрөг, хүүхэд 12500 төгрөгийн үнэтэй тасалбарыг зөвхөн онлайн тасалбар борлуулалтын систем eticket.transdep.mn-аар захиалж авах боломжтой бөгөөд өдөрт 300 зорчигчийг хил нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.

Иймд иргэн та дараах шаардлагуудын ханган тус чиглэлд зорчих тасалбараа авна уу. Үүнд:

1. Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах,

2. Хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явахыг анхаарна уу.

3. /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул Иргэн та хариуцлагатай хандана уу. Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна.

Цагийн хуваарь: Дг.Замын-Үүд сумаас өдөр бүр 08:00, 08:30, 09:00, 09:30,10:00,10:30,11:00 цагуудад тээвэрлэлтийг гүйцэтгэх юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)