Ким Жон Уны ивээлээр 20000 хүүхэд Пхеньянд чуулав
- 2012-06-04
- Дэлхий
- 0
Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун улсын өнцөг булан бүрт амьдарч байгаа 20000 хүүхдийг нийслэл Пхеньянд ирж, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохыг урьсан байна.
Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун улсын өнцөг булан бүрт амьдарч байгаа 20000 хүүхдийг нийслэл Пхеньянд ирж, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохыг урьсан байна. Түүний төрөлх хотоос төлөөлөл болж, 20000 хүүхэд онгоцоор болон галт тэргээр хүрэлцэн иржээ. Тэд ирэх пүрэв гарагт болох бага болон дунд сургуулийн сурагчдын холбоо гэгддэг Солонгосын Хүүхдийн Холбооны 66 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох гэж буй нь энэ аж.
Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун улсын өнцөг булан бүрт амьдарч байгаа 20000 хүүхдийг нийслэл Пхеньянд ирж, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохыг урьсан байна. Түүний төрөлх хотоос төлөөлөл болж, 20000 хүүхэд онгоцоор болон галт тэргээр хүрэлцэн иржээ. Тэд ирэх пүрэв гарагт болох бага болон дунд сургуулийн сурагчдын холбоо гэгддэг Солонгосын Хүүхдийн Холбооны 66 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох гэж буй нь энэ аж.Хүүхдүүд өчигдөр дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн Их Удирдагч асан Ким Ил Суны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн байна. Тэд өнөөдрөөсэхлэн, баасан гарагийг хүртэл амьтныхүрээлэнгээр зочилж, хүүхдийн парк дээр тоглож, найрал хөгжим, циркийн тоглолтуудыг үзэж, таван өдрийг баяр жаргалтай өнгөрөөх гэнэ.
Есөн настай нэгэн хүү Ким Жон Унд талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд түүний ивээлээр нийслэл хотод тусгай зэрэглэлийн галт тэргээр хүрэлцэн ирсэндээ баяртай байна хэмээсэн байна.
Энэ нь зөвхөн тусгай зөвшөөрөлтэй нэгэн нэвтэрдэг Хойд Солонгосын нийслэлд 20000 хүүхэд нэг дор чуулж буй анхны тохиолдол болж байгаа бөгөөд улсын залуу удирдагчийн тус санаачлагыг олон хүн сайшааж байгаа аж.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
(202.179.16.177)
ovoo shdee