Нигерт онгоц осолдлоо
- 2012-06-04
- Дэлхий
- 0
Нигерийн зорчигч тээврийн онгоц өчигдөр томоохон хот Лагосын онгоц буудлын ойролцоохи оршин суугчдын дүүргийн дээрээс унаж осолджээ. 

Нигерийн зорчигч тээврийн онгоц өчигдөр томоохон хот Лагосын онгоц буудлын ойролцоохи оршин суугчдын дүүргийн дээрээс унаж осолджээ. Нигерийн Үндэсний Аюулгүй байдлын Менежментийн агентлагаас мэдээлж байгаагаар дотор нь сууж явсан зорчигчдын дундаас амьд үлдсэн хүн бараг үгүй хэмээж байна.
Дотоодын зорчигч тээврийн “Дана Эйр” хэмээх тус онгоц 153 хүнийг тээвэрлэж явсан бөгөөд улсын нийслэл Абужагаас Лагосыг чиглэн явж байсан аж.
Онгоцны ослын улмаас гурван том байгууламж эвдэрч сүйрсэн байна. Мөн осол болох үеэр тус зурвас газрын ойролцоо явж байсан хүмүүс хүндээр бэртэж гэмтэж, тэднийг эмнэлэгт хүргэжээ.
Осол болсон газраас ослын дараа гал маналзан ассаар байсан гэнэ. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар далавчинд асуудал гарсан байх хэмээн тодорхойлоод байна.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)