Төөрсөн, сураггүй болсон 17 удаагийн дуудлагаар 9 иргэний амь насыг авран хамгааллаа

Он гарсаар  улсын хэмжээнд бүртгэгдсэн сураггүй алга болсон 12, төөрсөн 5 буюу нийт 17 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ.

Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, ар гэрт болоод холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн юм.

Тухайлбал, өчигдөр буюу 23-нд Дархан-Уул аймгийн Дархан,  Дорноговь аймгийн Алтанширээ, Даланжаргалан,  Өмнөговь аймгийн Цогтцэций, Дундговь аймгийн Хулд суманд 5 дуудлага бүртгэдсэн байна.

Иймд хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангах, малчид малаа ойрын бэлчээрт бэлчээх,  мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)