НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2022 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ. НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг сайжруулахад хувь нэмрээ оруулж, худалдан авалт бүртээ төлбөрийн баримтаа авч, баримтаа баталгаажуулдаг иргэддээ баярлалаа.

Сангийн сайдын 2020 оны "Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олголтыг олгох журам"-ын дагуу  Монголын татварын алба буцаан олгох саналыг нэгдүгээр сарын 25-ны дотор Сангийн яаманд хүргүүлснээс ажлын 20 хоногт буюу хоёрдугаар сарын 21-ний дотор багтан санхүүжилтийг шийдвэрлэх зохицуулалттай гэж Монголын Татварын албанаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)