Орон нутгаас 28 эмэгтэй Энэтхэгт Нарны эрчим хүчний сургалтанд хамрагдаад өнөөдөр эх орондоо ирлээ

    “Нэг нар-нэг дэлхий-нэг сүлжээ” ногоон санаачилгын дагуу нарны эрчим хүч нь эрчим хүчний хамгийн чухал эх үүсвэр болж байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд бидний анхаарлыг хандуулж, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг дэмжихийн тулд нарны сэргээгдэх эрчим хүчийг тогтмол ашиглах нь энэ дэлхийд дасан зохицох нэн чухал шаардлагуудын нэг юм.

   Эрчим хүчний хомсдолыг арилгах, цэвэр, тогтвортой ногоон эрчим хүч үйлдвэрлэхэд нарны эрчим хүчийг ашиглах үндсэн сургалтыг Энэтхэгийн Элчин Сайдын Яам, Энэтхэгийн ГХЯ-ны Хөгжлийн түншлэлийн тусламжийн хэлтэс (DPA) хамтран тусгай бүлгийн сургалтын хөтөлбөрүүдийг Монголын хөдөө орон нутгийн 28-н эмэгтэйчүүдэд зориулав. Монгол жилийн турш нартай хамгийн олон хоногтой байдгаараа давуу талтай.

   Энэтхэгийн Шинэ болон сэргээгдэх эрчим хүчний яамны харьяанд байдаг Нарны эрчим хүчний үндэсний хүрээлэн (NISE) нь сэргээгдэх эрчим хүчний төрөл бүрийн чиглэлээр олон улсын сургалтын хөтөлбөрүүдийг явуулж байна. Нарны эрчим хүчний талаарх энэхүү мэдлэг, технологийг Монгол Улсын оролцогчид цаашид хөгжүүлэх, Монголд хэрэгжүүлэхэд ашиглах боломжтой.

    Иймд хөдөөгийн монгол эмэгтэйчүүдийг хөдөө тосгон, хот суурин газруудад сургах зорилгыг харгалзан, энгийн дээвэр дээр нарны суурилуулалт, LED угсралт, нарны ус шахах систем зэрэг хөдөө орон нутгийн хэрэглээг ашиглан сүлжээнээс гадуур нарны эрчим хүчний технологид эмэгтэйчүүдийг сургах зорилгоор 3 сарын хугацаатай хөтөлбөр боловсруулсан. Эдгээр эмэгтэйчүүдийг хувиараа бизнес эрхлэх, Entrepreneurs болгох зорилгоор сургадаг.

   Одоогоор Монгол улсын 10 аймгийн хөдөө орон нутгийн 28 монгол эмэгтэй нарны зай хураагуур, батарей болон сүлжээнээс гадуурх технологиудыг барьж, суурилуулж, загварчилж, засвар үйлчилгээ хийж сурсан бөгөөд ингэснээр ард иргэдээ цэвэр, тогтвортой эрчим хүчний эх үүсвэрээс хүртэх болно. Хөтөлбөрийг практик үйл ажиллагаа, диаграмм, гарын авлагын хамт хэрэгжүүлсэн ба эдгээр боломжит Н”арны Ээжүүд”-ийн суурь боловсролын байдлыг харгалзан үзээд уг хөтөлбөрт англи хэлээр ярьдаг дөрвөн эмэгтэйг багтаасан нь бүхэл бүлгийг сурах явцыг илүү сайжруулж өгсөнөөрөө давуу болсон.

     Нарны эрчим хүчний технологийн олон улсын сургалтын хөтөлбөрийг Монголын хөдөөгийн эмэгтэйчүүдэд зориулсан бөгөөд эдгээр Монгол эмэгтэйчүүд нь улс орныхоо иргэдэд үлгэр дуурайлал, иргэний манлайлагч, сурган хүмүүжүүлэгч байхын зэрэгцээ "Ядуурал", "Жендэрийн тэгш байдал", "Боломжийн үнэтэй, цэвэр эрчим хүч" зэрэг Тогтвортой хөгжлийн хэд хэдэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)