Ф.Олландыг урив

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин саяхан Сирийн асуудлаар Францын нийслэл Парист зочилж тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзсан билээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин саяхан Сирийн асуудлаар Францын нийслэл Парист зочилж тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзсан билээ. 
Үүнийхээ дараа тэрбээр Ф.Олландыг тун удахгүй ОХУ-д зочилно гэдэгт найдаж байна гэж хэлжээ. Тэрбээр “Би Францын Ерөнхийлөгчийг урьсан. Тэр миний урилгыг хүлээн авч Москвад зочлохоо илэрхийлсэн. Түүнийг тун удахгүй харна гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ. 
Харин Ф.Олланд “Бид хоёр орны худалдаа, эдийн засаг, соёлын харилцааг бэхжүүлэх Засгийн газар хоорондын уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцсон. Орост хийх айлчлалаараа энэ тухай дэлгэрэнгүй ярилцана” гэж хэлжээ. 

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)