М.Ахмадинежад ШХАБ-ын уулзалтад оролцоно

Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Хятадын нийслэл Бээжин хотод энэ сарын сарын 6-7-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)- ын уулзалт оролцоно гэж Ираны Ерөнхийлөгчийн Тамгын газрын олон улсын харилцааны хэлтсийн дарга Мохаммад Реза Форгани мэдэгдлээ. 

12 дахь удаагийн уг уулзалтад ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын төр, засгийн тэргүүн нар оролцох бөгөөд М.Ахмадинежад тэдэнтэй уулзахаар төлөвлөжээ. Энэ үеэр М.Ахмадинежад Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтао, Ерөнхий сайд Вэн Зябаотай уулзаж хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах гэнэ.
 ШХАБ нь 2001 оны зургадугаар сард байгуулагдсан, Засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм. Тус байгууллагын гишүүн оронд Хятад, ОХУ, Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан Улс багтдаг бол ажиглагч оронд Энэтхэг, Иран, Монгол, Пакистан Улс багтдаг юм. 

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)