Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд ирэх 7 хоногт амарна

Монгол түмний уламжлалт баяр цагаан сарыг тохиолдуулан хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр шийдвэрлэлээ.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх 7 хоног буюу 02 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд амарна. 2 дугаар сарын 20-ны өдрийн хичээлийг энэ бямба гарагт буюу 18-ны өдөр нөхөж орно. Харин 2 дугаар сарын 24-ний баасан гарагийн хичээлийг дараагийн 7 хоногийнх нь бямба гараг буюу 3 дугаар сарын 04-ний өдөрт шилжүүлж байна.  

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон их дээд сургуулиуд энэ сарын 20, 24-ний хоёр өдрийн хичээлийг цахимаар зохион байгуулна.

Дадлагын буюу лабораторийн хичээлийг 3 дугаар сард тухайн сургуулиуд зохион байгуулалт хийж нөхөхөөр шийдвэрлэлээ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)