Орос, Америк цэргийн хамтарсан бэлтгэл хийж байна
- 2012-06-04
- Дэлхий
- 0
ОХУ-ын десантын хүчний 22 цэрэг өнгөрөгч тавдугаар сард АНУын Колорадо муж дахь Форт Карсон цэргийн баазад иржээ. Тэд АНУын шүхэрчин цэргүүдтэй хамтарсан бэлтгэл хийхээр уг баазад ирсэн байна. 

ОХУ-ын десантын хүчний 22 цэрэг өнгөрөгч тавдугаар сард АНУын Колорадо муж дахь Форт Карсон цэргийн баазад иржээ. Тэд АНУын шүхэрчин цэргүүдтэй хамтарсан бэлтгэл хийхээр уг баазад ирсэн байна.
Форт Карсоны тусгай хүчний 10 дахь салааны төлөөлөгч, дэд хурандаа Стивен Остерхолзер “Оросын дуу хоолой” радиод энэ тухай мэдээлжээ. 22 хүний бүрэлдэхүүнтэй Оросын шилдэг шүхэрчдээс бүрдсэн баг америк цэргүүдтэй туршлага солилцох, туршлагаасаа хуваалцахаар ирсэн нь хоёр орны хувьд түүхэн үйл явдал болж байгааг талууд онцолж байна.
Үүнээс өмнө Орос, Америкийн зэвсэгт хүчин десантчдын хамтарсан бэлтгэлийг 1995 онд АНУ-ын Кансас мужийн Форт Рилей баазад зохион явуулж байжээ.
Э.ТӨГС
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)