Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож эхэлжээ

Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль болон “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 71 дүгээр тогтоол, Засгийн газраас баталсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ын дагуу энэ оноос эхлэн нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгох болсон.

Хоёрдугаар сард нийт хүүхдийн 91 хувь болох 1151.3 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгох бөгөөд /2023.02.16/ 1122.6 мянган хүүхдийн мөнгө дансанд шилжиж байна. Үлдсэн хүүхдийн мөнгийг 2 дугаар сарын 20-ны өдөр олгохоор ажиллаж байна.

Иргэд хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэхээ еmongolia болон ehalamj цахим системээр шалгах боломжтой.

Иргэдэд анхааруулахад Хүн ам, өрхийн мэдээллийн сан (баг, хороодын Засаг даргын хөтөлдөг өрхийн бүртгэл)-д өрхийн бүртгэл нь алдаатай улмаас өрхийн амьжиргааг үнэлэх боломжгүй тохиолдлууд гарсаар байна. Иймд иргэд нэн тэргүүнд өрхийн мэдээллээ засуулна уу.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)