Гуравдугаар сарын 1-нээс хоёр төрлийн гадаад паспортоос сонголтоо хийж захиалдаг болно

"Гуравдугаар сарын 1-нээс үндэсний энгийн паспортын шинэ загвар болон цахим гадаад паспортыг хэрэглээнд нэвтрүүлнэ" хэмээн УБЕГ-аас мэдээллээ.

Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) нийтийн түлхүүрийн санд 82 дахь гишүүн орноор элсэн орсон. Ингэснээр Олон Улсын стандартад нийцсэн, өндөр нууцлалтай гадаад паспортыг Монгол Улсын иргэд ашиглах боломжтой болж байна.

Ирэх 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчлэгдэн батлагдсан Үндэсний энгийн болон цахим гадаад паспортын шинэ загварыг хэрэглээнд нэвтрүүлж байгаа тул иргэд та бүхэн өөрийн хүсэлтээр дээрх хоёр төрлийн паспортоос сонголт хийж аваарай.

Захиалахдаа дараах нэгжүүдээс авах боломжтой. Үүнд:

-Нийслэлийн 9 дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
-Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянхошуу, Оргил, Баянгол төв/
-Улсын бүртгэлийн үйлчилгээний нэгдсэн цэгүүд /Баянзүрх дүүрэгт Жанжин клуб, Төр захиргааны II байр, Дарь-Эх, Чингэлтэй дүүрэгт Спорт хороо цогцолбор байр, Хан-Уул дүүрэгт Буянт-Ухаа нисэх буудал/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)