Либерийн экс Ерөнхийлөгчид 50 жилийн хорих ял оноожээ

Африк тивийн баруун захад орших Либери улсын экс Ерөнхийлөгч Чарльз Тэйлорт Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ээс 50 жилийн хорих ял оноолоо.

Африк тивийн баруун захад орших Либери улсын экс Ерөнхийлөгч Чарльз Тэйлорт Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ээс 50 жилийн хорих ял оноолоо.
Түүнийг 1991-2002 оны хооронд хөрш Сьерра-Леонд болсон иргэний дайныг дэгдээгч босогчдод тусламж үзүүлэн, тэдний хүчирхийллийг өөгшүүлж, уриалан дуудсан хэмээн буруутгажээ.
“Эл дайны үеэр 50 мянга гаруй хүн амь үрэгдсэн ч дайны үеэр үйлдсэн босогчдын харгислал одоо хүртэл иргэдийн санаа бодлоос арилаагүй” гэж Нидерландын Гаага хотод болсон шүүх хуралд оролцсон Сьерра-Леоны төлөөлөгч мэдэгджээ. Харин амьдралынхаа үлдсэн хугацааг торны ард өнгөрүүлэх болоод байгаа 64 настай экс Ерөнхийлөгч Ч.Тэйлор өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсээр байгаа аж. 
ОУЭШ-ийн прокурор түүнд 80 жилийн хорих ял төлөвлөсөн ч ийнхүү 50 болгон бууруулжээ. Харин түүний ялыг Британид эдлүүлж магадгүй байна. Ч.Тэйлор 1997 онд Либерийн Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2003 онд огцорчээ. Үүнийхээ дараа тэрбээр Нигер рүү зугтсан ч удалгүй баригдсан юм.

Э.ТӨГС 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)