ОХУ-ын Монгол Улс дахь Элчин Сайдын Яам няцаалт гаргажээ

ОХУ-ын Монгол Улс дахь Элчин Сайдын Яам няцаалт гаргажээ.

Уг няцаалтанд: "2023 оны 3-р сарын 12-ны өдөр Монголын Amedia (Ask.mn) мэдээллийн агентлаг нь өөрийн «Twitter» хуудаснаа «Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монголын ерөнхий боловсролын дунд сургуульд дайныг сурталчилсан «Эр зоригийн хичээл»-ийг зохион байгууллаа» хэмээх «мэдээ»-г нийтэлжээ. Тэд ийнхүү нийтлэлээ Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх ерөнхий боловсролын дунд сургуульд Оросын Холбооны Улсын боловсролын хөтөлбөрийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Эх орны баатруудын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан «Эр зоригийн хичээл»-ийн гэрэл зургуудаар дагалдуулжээ (Элчин сайдын яам нь холбогдох нийтлэлийг өөрийн фейсбүүк хуудсандаа 2022 оны 12-р сарын 18-нд нийтэлж байсан). Манай дипломат төлөөлөгчийн газрын албан ёсны хуудсанд тэмдэглэснээр, энэхүү хичээл дээр Элчин сайдын яамны дэргэдэх сургуулийн сурагчдад Халхын голд Зөвлөлт, Монголын ард түмний хамтын гавьяа, мөн тэнд үрэгдсэн баатруудын цогцсыг эрэн сурвалжлах ажлын талаар ярьж өгсөн. 

 

Ийнхүү Amedia мэдээллийн агентлаг нь бодит контентыг хэсэгчлэн ашиглаж, мөн бодит байдалд огт нийцэхгүй нэмэлт хуурамч мэдээллийг дагалдуулан нийтэлснээрээ барууныхны хуурамч мэдээ бүтээх сонгодог аргыг ашиглажээ. Уг арга нь худал мэдээлэлд үндэслэн олон нийтийг төөрөгдүүлэх зорилготой юм.

 

Сүүлийн үед энэхүү мэдээллийн агентлаг нь өөрийн хуудаснаа Оросын эсрэг чиглэсэн олон тооны хуурамч мэдээллийг нийтлэх болсон ба ингэхдээ Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам олон нийтийн сүлжээн дэх өөрийн албан ёсны хуудаснуудад өөр өөр цаг үед байршуулсан нийтлэлүүдээс ашиглах болсныг анхаарна уу. Монгол Улсын иргэд өөрсдийгөө хуурч мэхлэхийг зөвшөөрөхгүй ба анхдагч эх сурвалжийн мэдээллийг шалгасны үндсэн дээр бодит үнэн, худал хуурмаг хоёрыг амархан ялгаж салгаж чадна гэдэгт итгэлтэй байна." гэсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)