Замын зорчих хэсэгт халтиргаа үүсчээ

Өнөөдөр Сүхбаатарын өмнөд, Дорнодын өмнөд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурч, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэн авто зам дагуу үзэгдэх орчин хязгаарлагдмал байх тул анхаарал болгоомжтой зорчино уу.

А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын дагууд цас орж, цасан шуургатай байна.

А0503 дугаартай Чойбалсан-Халхгол-Улсын хил чиглэлийн авто замын дагуу цасан шуургатай байна. 

Дараах чиглэлийн авто замуудад цас орж, замын зорчих хэсэгт халтиргаа үүссэн тул анхаарал болгоомжтой зорчино уу.

A0401 Улаанбаатар-Дархан чиглэл

А0402 Дархан-Сүхбаатар чиглэл

А0403 Сүхбаатар-Алтанбулаг чиглэл

А1001 Дархан-Орхон чиглэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)