Ипотекийн гурван хувийн хүүтэй зээлийн шалгуурдыг танилцуулж байна

Орон нутагт хэрэгжих, 3 хувийн хүүтэй ипотекийн зээл авах шалгууруудыг танилцуулж байна.

Засгийн газар “Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд нийслэлээс хөдөө шилжин амьдрах иргэд, орон нутагт ажлын байр бий болгох ААН-үүдийг дэмжинэ хэмээн мэдэгдсэн юм. Манай улсын нийт хүн амын 47 хувь нь нийслэлд, үлдсэн нь аймгийн төвүүд, бусад жижиг хотууд болон хөдөө амьдарч байна.

Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжин суурьшсан

  • ААН-д 500 сая хүртэл,
  • Хувиараа бизнес эрхлэгчид 50 сая хүртэл төгрөгийн 1 хувийн хүүтэй Засгийн газрын хүүгийн дэмжлэгтэй зээлийг 5 жилийн хугацаанд олгоно.
  • Тус зээлийн нийт хэмжээ нь арилжааны банкуудын эх үүсвэрээс 110 тэрбум төгрөг бөгөөд арилжааны банкны хүүг 17 хувиар тооцож, Засгийн газраас 16 хувийн хүүгийн татаасд олгохоор төлөвлөн, энэ оны төсөвт тус зээлийн татаасд зориулан 12.9 тэрбум төгрөгийг тусгажээ.
  • Зээл олголтыг энэ сард багтаан эхлүүлэхээр арилжааны банкуудтай ажиллаж байна.

Зээл олгож эхлэх хугацаа, хаанаас авах, ямар материал бүрдүүлэх мэдээллийг тун удахгүй өгнө гэж Сангийн яамнаас мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)