ЕБС-ийн сурагчид энэ сарын 27-ноос амарна

"Нийслэл, орон нутгийн ЕБС-ийн бүх ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт гуравдугаар сарын 27-ны Даваа гарагаас эхэлнэ.

Долоо хоног амраад, дөрөвдүгээр сарын 3-ны Даваа гарагт хичээл орно. Орон нутгийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй" хэмээн БЕГ-аас мэдээллээ.

Зуны амралтын тухайд:

  • 1-3 дугаар ангийн сурагчид тавдугаар сарын 29-нөөс
  • 4-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 5-наас
  • 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12-наас амарч эхлэх хуваарьтайг танилцуулав.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 854 сургуульд 746,653 хүүхэд сурч байгаагаас нэгдүгээр ангид 77,752, төгсөх буюу 12 дугаар ангийн 33,459 сурагч байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)