Наурызын баярт зориулсан барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлэв

Казах түмний "Наурызын баяр"-т зориулсан Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ажнай” корпараци, “Гацуурт” ХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв.

Их шөвөгт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” СХ, “Шижир гоулд” ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Увс аймгийн Тэс сумын харьяат, Хилчин спорт хороо, “Хово центр” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин О.Түмэн нар шалгарлаа.

May be an image of 8 people and people standing

Дунд шөвгийн наймд улсын гарди Ө.Бат-Орших, улсын харцага Н.Золбоо, улсын начин Б.Сангисүрэн, Д.Хүдэрбулга нар үлдэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (192.82.90.124)

    2023-03-29

    Дийлэнх Монголчууд Баян-Өлгийчүүдийг АНУ-ын даалгаврын дагуу дарамталж, хахуульд нь АНУ-д үр удмаараа хууль ёсоор амьдрах эрх ба санхүүжилт авдаг юм. Одоо бүр ил дарамталдаг болсон. They show it.