Д.Мөнх-Эрдэнийг дахин цагдан хорьжээ

Гурван сар цагдан хоригдсон тэмцэгч Д.Мөнх-Эрдэнийг өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 16-нд суллаж, хилийн хориг тавьсан билээ. 

Тэгвэл өнөөдөр түүнийг дахин цагдан хорьжээ. Тодруулбал, прокуророос Ерөнхий шүүгчид гомдол гаргасны дагуу цагдан хорьсон гэдгийг шүүхийн эх сурвалж хэлж байна.

Дашрамд дуулгахад, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай түүний өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, бусад газар зорчихыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байсан юм. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • 059 (64.119.29.144)

    2023-03-21

    Mongol ulsiin irgen bur khuuliin omno tegsh erkhtei biz dee...nuursnii bolon gazriin bayalgiin khulgaich luivarchin avlgachiddaa adilkhan uilchleechee...