Онцын шаардлагагүй тохиолдолд орон нутагт зорчихгүй байхыг сэрэмжлүүллээ

Нийт нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурч авто замын зорчих хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдан, халтиргаа гулгаа үүсч байна.

Өнөөдөр /2023.03.21/ өдөртөө Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Төвийн аймгуудын нутгаар, оройдоо Хэнтий аймаг, шөнөдөө Дорнод аймгийн нутгаар ихээхэн хэмжээний нойтон цас орох төлөвтэй байгаа тул шаардлагагүй тохиолдолд орон нутагт зорчихгүй байх, зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж зорчихыг анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)