НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 35.434 азтан тодорлоо
- 2023-03-22
- Нийгэм
- 0

Өнөөдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2023 оны 02 дугаар сарын 01-нээс 28-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн баримтууд хамрагдав.
Улсын хэмжээнд хоёрдугаар сард 59,311,498 төлбөрийн баримт хэвлэгдсэнээс 35,568,477 нь сугалаанд оролцож 35,434 азтан тодров.
- 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 31,922
- 4 орон таарсан /40,000-100,000/: 3,158
- 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 319
- 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 32
- 7 орон таарсан /500,000- 10 сая/: 2
- 8 орон таарсан: 1 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.
Супер азтаны сугалааны дугаар: 64979267

Сэтгэгдэл (0)