Европын холбоо В.Путиныг ятгана

Сирийн асуудлаар Герман, Францад богино хугацаатай айлчлаад буцсан В.Путиныг Европын холбоо ятгана гэж “Би Би Си”-д бичжээ. . . 

Баруун гар талаас Херман Ван Ромпей, Хосе Мануэль Барросо, Владимир Путин
Сирийн асуудлаар Герман, Францад богино хугацаатай айлчлаад буцсан В.Путиныг Европын холбоо ятгана гэж “Би Би Си”-д бичжээ. 
Германы эмэгтэй канцлер Ангела Меркель, Францын шинэ Ерөнхийлөгч Франсуа Олландын “ятгалга”-д автаагүй В.Путиныг Европын холбооны удирдлагууд ятгаад үзэх гэнэ. Европын холбооны Европын зөвлөлийн ерөнхийлөгч Херман Ван Ромпей, Гадаад бодлого, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Кэтрин Эштон, Европын комиссын ерөнхийлөгч Хосе Мануэль Барросо тэргүүтэй Европын холбооны төлөөлөгчид Санкт-Петербургт өнгөрөгч ням гаригт хүрэлцэн иржээ. 
Учир нь тус хотод Европын холбоо-ОХУ-ын 29 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 3-4-нд болохоор товлогдсон юм. Уулзалтын үеэр Сирийн асуудлаарх байр суурин дээрээ бат зогсч буй В.Путиныг Европын холбооны удирдлагууд ятгаж чадна гэж найдаж байгаа аж. 
Тэд ОХУ-ыг Кофи Аннаны энхийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлж, хотуудаас хүнд техник, зэвсгүүдийг гаргах холбоотнуудын төлөвлөгөөг дэмжүүлэхийг хүсчээ. В.Путин Сирийн Ерөнхийлөгчид дэмжлэг үзүүлэхгүй гэж мэдэгдсэн ч барууны орнууд ОХУ, Хятадыг Башар альАссадад үзүүлж буй дэмжлэг түүний хүчирхийллийг өөгшүүлж байна хэмээн үзэж байгаа юм. Ямартаа ч Европын холбоо, ОХУ-ын уулзалт “дулаан уур амьсгал” дор эхэлсэн байна. 

В.Путин Европын холбооны удирдлагуудыг өнгөрөгч ням гаригт хүлээн авч уулзсан бөгөөд тэднийг Санкт-Петербург хотын захад орших эдлэнд урьж оройн зоог барьжээ. Харин яриа хэлэлцээрийн албан ёсны уулзалт даваа гаригт эхэлсэн байна. 

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • 9519 (202.9.47.134)

    2012-11-03

    БУРУУ ШҮҮ

  • ЗАРНА (202.70.39.254)

    2012-06-06

    САЯ ОРЖ ИРСЭН 2005 оны BMW X3 БОЛОН BENZ C180 МАШИН ХЯМД ЗАРНА 88003405