Хүний амь нас хохироож, таксины жолоочид халдсан этгээдийн үйлдлийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ

Хүний амь нас хохироож, таксины жолоочид халдсан этгээдийн үйлдлийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ. Тодруулбал: Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн орчимд иргэн “Г” нь дүү “Б”-ийн хамт такси үйлчилгээнд явж байх үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүргүүлэхээр үйлчлүүлсэн 45 настай, эрэгтэй “Б” гэгч нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зорчих үедээ жолоочийн хамт явсан 25 настай, эрэгтэй “Б”-ийн биед хутгаар зүсэж амь насыг нь хохироон, улмаар жолооч “Г”-ийн биед халдахаар завдаж байх үед нь тус дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)