Түүх соёлын дурсгалт зүйл байж болзошгүй эд зүйлсийг улсын хилээр гаргах гэж байсныг илрүүлэв

Замын-Үүд боомтын хилээр гарах чиглэлд зорчиж байсан БНХАУ-ын иргэн “Н” түүх соёлын дурсгалт зүйл байж болзошгүй бурхан, голдоо нүхтэй зэс зоос, зэс эдлэл зэргийг улсын хилээр хууль бусаар гаргахаар завдсаныг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж эхэлжээ. Мөн иргэн  “Э” нь түүх соёлын дурсгалт зүйл байж болзошгүй шармал болон шавар бурхан, зоос, судар, 20 ширхэг дэвтрийг улсын хилээр хууль бусаар гаргахаар завдсаныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн шалгаж байгаа юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)