Хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоно

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийг хэрэгжүүлээгүй тохиолдолд зургаадугаар сарын 1-нээс хойш тухайн төрийн албан тушаалтныг АТГ-т шилжүүлэх талаар Ерөнхий сайд мэдээлсэн. Хуулийг биелүүлэхгүй байгаа нь тухайн албан тушаалтныг АТГ-т шилжүүлэх үндэслэл болно гэж үзэж байна.

Ирэх долоо хоногоос Хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоно. Shilen.gov.mn-ээр дамжуулж олон нийтэд мэдээлнэ. Хэрэв хууль бус байдал илэрвэл сэтгүүлчид, иргэд, олон нийтэд шүгэл үлээх бололцоо олгогдож байна. Долоо хоног бүр мэдээллүүдийг шинэчилж та бүхэнтэйгээ хамтарч ажиллаад явна” гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)