Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраалаа
- 2023-04-11
- Нийгэм
- 0

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрийг хамарсан хээрийн түймрийг унтраахаар Гал түймэр унтраах мэргэжлийн бүлгүүд болон иргэд хамтран шөнөжин ажиллаж түймрийг унтрааж чадлаа.
Тус суманд гарсан түймэрт Нөмрөгийн дархан цаазат газрын баруун эрэг дагуух газар галд өртсөн ба зүүн тийш буюу Онгон бүс руу гал ороогүй байна.
Түймрийн гал, утаанаас зугтсан цагаан зээрийн хэсэг сүрэг Халхын голын Хамар давааны энгэрт хэсэг хугацаанд нөмөр бараадан зогсож байгаад хөдөлжээ.



Сэтгэгдэл (0)