ЮНЕСКО-гийн усны хороо хуралдаж байна

ЮНЕСКО-гийн Ус зүйн хорооны Засгийн газар хоорондын зөвлөлийн 20 дугаар хуралдаан Парис дахь ЮНЕСКО-гийн Төв байранд  6 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд хуралдаж байна. 

ЮНЕСКО-гийн Ус зүйн хорооны Засгийн газар хоорондын зөвлөлийн 20 дугаар хуралдаан Парис дахь ЮНЕСКО-гийн Төв байранд  6 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд хуралдаж байна. 

Өнгөрсөн 11 дүгээр сард чуулсан ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын XXXVI чуулганаар Монгол Улс тус зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.

Хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г. Жаргалсайхан оролцож үг хэллээ. 

Тэрээр хэлсэн үгэндээ “цаг уурын өөрчлөлт, хотжилт, хүн амын өсөлт, цэвэр усны нөөц хомсдож байгаа нь өнөөдөр усны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна” хэмээн усны боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулж ерөнхий боловсролын сургуулийн сургалтанд нэвтрүүлэх тал дээр  ЮНЕСКО үргэлжлүүлэн анхаарлаа хандуулах нь зүйтэй хэмээн тэмдэглэв. 

Мөн энэхүү хуралдаанаас гарах 2014-2021 оны ус зүйн дэлхийн стратегийн төлөвлөгөөнд Монгол Улс саналаа тусгуулсаныг дурдлаа. 

Энэ үеэр ЮНЕСКО-гийн төв байранд Монгол хувцасны загварын үзүүлбэрийг толилуулсан тоглолт амжилттай болж өнгөрлөө.

С.Чин

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.179.16.89)

    2012-06-07

    ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс сүүлийн үед идэвхитэй ажиллаж байгаад баяртай байна амжилт хүсье

  • (124.158.125.121)

    2012-06-06

    Saihan medee bainaUndesnii huvtsasii zagvariin yzuulberiin zurgiig harmaar baina YNESKO-iin mongoliin komiss suuliin jild nileed ajil hiij baigaad bayrtai baina