Деми Мур, Брюс Уиллис нарын охиныг баривчилжээ

Голливудын нэрт орд Брюс Уиллис, Деми Мур нарын охиныг Нью-Йоркод баривчилжээ. 

Голливудын нэрт орд Брюс Уиллис, Деми Мур нарын охиныг Нью-Йоркод баривчилжээ. Түүнийг олон нийтийн газар архи уун согтуурхаж биеэ зүй бусаар авч явсан хэмээн буруутган ийнхүү баривчилсан байна. 

Нью-Йоркийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлж буйгаар эдүгээ 20 настай Скаут Уиллис өнгөрөгч даваа гаригийн өглөө метронд гартаа пакистан пиво барьсан явж байжээ. 

Түүнээс цагдаа нар бичиг баримтаа үзүүлэхийг хүсэхэд тэрээр эсэргүүцэл үзүүлсэн аж. Тиймээс түүнийг торны цааны суулгаж, нэг их удалгүй суллажээ. 

Скаут Уиллис энэ сарын 31-нд шүүхэд дуудагджээ. “Бид бүгд хүүхэд насандаа алдаа гаргадаг шүү дээ. Би энэ зуун хүчирхийллийнх биш гэдэгт итгэдэг” хэмээн охины өмгөөлөгч түүнийг зөвтгөхийг оролдсон байна. 

Нэгдсэн улсын хуулиар 21 нас хүрээгүй иргэнд архи согтууруулах төрлийн ундаа худалдахыг хориглодог ажээ. 

С.ЧИН

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)