Ким Жон Ун хоёр дахь удаагаа олноо хандан үг хэлэв
- 2012-06-07
- Дэлхий
- 0
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун эцгийнхээ албан үүргийг өвлөн авснаасаа хойш олон нийтийн өмнө хоёр дахь удаагаа гарч, үг хэллээ.


Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун эцгийнхээ албан үүргийг өвлөн авснаасаа хойш олон нийтийн өмнө хоёр дахь удаагаа гарч, үг хэллээ.
Залуу удирдагч тэрээр Пхеньяны төв цэнгэлдэх хүрээлэнд болсон Солонгосын Хүүхдийн Холбоо байгуулагдсаны 66 жилийн ойн арга хэмжээн дээр хүрэлцэн ирж, ийнхүү үг хэлсэн байна. Тус арга хэмжээнд 40,000 хүүхэд ирж, оролцжээ.
Ким хүүхдүүдэд хандан, “Та бүхэн Хойд Солонгосын түүхэнд их хувьсгалыг хийж, улсын ирээдүйг авч явах их үүргийн эзэд” хэмээн хэлсэн нь түүний хэлсэн урам хайрласан “шигтгээ” үгс байлаа. Тэрээр хэлсэн үгнийхээ төгсгөлд “Бидний хойч үеийн ирээдүй гэрэлтэй байна гэдэгт би итгэдэг” хэмээн тэмдэглэн, дуусгажээ.
Хүүхдүүд төв цэнгэлдэхийг тойрон жагсаж, их удирдагчдаа хүндэтгэл үзүүлэхэд тэрээр тэдэн лүү гараа даллан мэндчилж байсан байна. Түүний үгийг сонссон хүүхдүүд болон бусад хүмүүс уйлж байсан гэнэ.
Ажиглагчид түүний тус үйлдлийг эцэг болон өвөг эцгийнхээ адил үнэтэй, хүндтэй хүн болохоор хийж буй үйлдлийнх нь нэгээхэн хэсэг хэмээсэн байна.

Солонгосын Хүүхдийн Холбооны 66 жил
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (4)
(202.179.16.186)
ene ovoo sergeed bga yum bishuu
Nyamdorj (202.179.31.242)
odoogiin MAHN-iin demjigch hogshchuud bol hoid solongosiin iim baidliig meddeg bolov uu Enkbayar bol yag l iim baihiig huseed baigaa hun sh dee
(202.179.24.23)
худлаа ч юм уу үнэн ч юм уу хоосон хошгироод
(202.179.24.23)
энэ хойд солонгосууд ингээд матрын нулимс унагаад байдаг нь үнэн сонирхолтой