Тамирчид ургамлын гаралтай эм хэрэглэж болохгүй
- 2012-06-07
- Спорт
- 0
Лондоны олимпод сэргээшийн асуудал урьд өмнөхөөс ч хатуу байх гэнэ...
Лондоны олимпод сэргээшийн асуудал урьд өмнөхөөс ч хатуу байх гэнэ. Олимпод оролцох орнууд тамирчдаа урьдчилсан шинжилгээнд хамруулж ямар ч асуудалгүй тохиолдолд олимпийн бүрэлдэхүүнд багтах ёстойг мэдэгдсэн шаардлага гаргажээ. Мөн ургамлын гаралтай эм хэрэглэхийг тамирчдад хориглосон тухайгаа тус шаардлагад дурдсан байна.
Лондоны олимпод сэргээшийн асуудал урьд өмнөхөөс ч хатуу байх гэнэ. Олимпод оролцох орнууд тамирчдаа урьдчилсан шинжилгээнд хамруулж ямар ч асуудалгүй тохиолдолд олимпийн бүрэлдэхүүнд багтах ёстойг мэдэгдсэн шаардлага гаргажээ. Мөн ургамлын гаралтай эм хэрэглэхийг тамирчдад хориглосон тухайгаа тус шаардлагад дурдсан байна. Ургамлын гаралтай эмийн найрлагад сэргээшийн төрлийн бодис ямар нэг хэмжээгээр байдаг гэнэ. Зарим тамирчны бие махбодын онцлогоос болоод бүр хүчтэй илэрдэг ажээ.
Тийм тохиолдол нэг биш гарсныг нэр, хаягтай нь жишээ татан анхааруулсан байна. Ургамлын гаралтай эм экологийн цэвэр бүтээгдэхүүн ч олон бодис агуулдаг тул ийнхүү янз бүрийн үйлчилгээ үзүүлдэг ажээ.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)